“Гэрэлт дөл транс” ХХК нь 2013 онд гадаад, дотоодын хуурай замын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлтэйгээр байгуулагдсан бөгөөд “Өмнөговь тээвэр нэгдэл” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг, албан ёсны гишүүн компани юм. Манай компани нийт 40 орчим хүнд даацын болон уул уурхайн зориулалтын машин, механизм, 30 гаруй ажилтантай, тээвэр, логистикийн чиглэлээр мэргэшсэн байгуулага юм. Улс хоорондын ачаа тээврийг Өмнөговь аймаг дахь Таван толгойн ордоос Цагаан хад, БНХАУ-ын Ганц модны боомтын чиглэлд 26 тээврийн хэрэгслээр, дотоодын ачаа тээврийг хүнд даацын 10 тээврийн хэрэгслээр гүйцэтгэдэг.