Гэрэлт Дөл Констракшн

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

“Гэрэлт дөл констракшн” ХХК нь анх 2011 онд барилгын засал чимэглэлийн ажил эрхлэх чиглэлээр байгуулагдсан.
Тус компаний үйлдвэр нь герман улсын техологоор хоногт 240 м2 талбай бүхий барилгын цутгамал хананаас үл салах хөөсөн полистрол пум үйлдвэрлэх хүчин чадалтай.

U- 108 загварын полистрол пум

Хэмжээ 1080х300х250, Энэ загвар нь U- 102 блоктой уулзах хэсэг болон шулуун өрөг өрөхөд зориулсан. Урт богиныг тохируулан хасч болно. Арматур суулгах хонхор бүхий холбоосуудтай.

U- 102 загвар полистрол пум

Хэмжээ 1020х300х250. Энэ загвар нь барилгын 90 хэмийн булан, хамар ханын уулзвар, цонх хаалганы амлагаа хэсгүүдэд ам даруулж өрнө. Урт богиныг хөрөөдөж хасч тохируулах боломжтой.

Ашиглах зориулалт

Амины орон сууц, давхар орон сууц /2-3 давхар/, агуулах, авто граж, хөргөлттэй байгууламж, өвлийн хүлэмж гэх мэт барилга байгууламж барих боломжтой.

Физик шинж чанар

Гал дэмжихгүй, жин 1.4 кг, нягт 28-32кг/м3, дулаан дамжуулалтын эсэргүүцэл 4,637м2 градус/вт, ус шингээлт 0.3 %, гулзайлтын бат бөх 354 кпа, дүүргэлтийн зай 18 см, зуурмагын хэмжээ 1м2 талбайд 0,15м3 зуурмаг орно.

Давуу чанар

Монгол орны хамгийн их хүйтэн бүсийн дулаан дамжуулалтын эсэргүүцлийн нормативыг хангасан, нягтрал сайтай, механик үйлчлэлд тэсвэртэй. Хэмжээний нарийвчлал өндөр, ханийн цутгалт, дулаалгыг хамт гүйцэтгэнэ. Ажиллах хүч, цаг хугацааг хэмнэнэ мөн хүйтний улиралд -10-15 хэмд цутгалт хийх боломжтой. Тээвэрлэж угсрахад хөнгөн, хялбар юм.