Products
Бүтээгдэхүүний танилцуулга
Барилгын ханын цутгалт хийх үл салах, хөөсөнцөр хэв хашмал нь Герман улсын ICF технологиор үйлдвэрлэсэн Монгол Улсын MNS-EN13163:2011 стандартыг хангасан, Барилга хот байгуулалтын яамны 2019 оны МҮ123-066/19 тоот үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн ДБ35/23 тоот тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн юм.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”, “Амины орон сууцны инноваци хөгжлийн төв” ТББ болон арилжааны банкуудын дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлагыг хангасан.
01
Ашиглах зориулалт:
- Амины орон сууц
- Давхар орон сууц /2-3 давхар/
- Агуулах
- Авто граж
- Хөргөлттэй байгууламж
- Өвлийн хүлэмж
02
Физик шинж чанар:
- Гал дэмжихгүй
- Жин 1.4 кг, Нягт 28-32кг/м3
- Дулаан дамжуулалтын эсэргүүцэл 4,637м2 градус/вт.
- Ус шингээлт 0.3 %
- Гулзайлтын бат бэх 354 Кпа
- Дүүргэлтийн зай 18 см
- Зуурмагын хэмжээ 1м2 талбайд 0,15м3 зуурмаг орно.
03
Давуу чанар:
- Монгол орны хамгийн их хүйтэн бүсийн дулаан дамжуулалтын эсэргүүцлийн нормативыг давуулан хангасан
- Ханийн цутгалт, дулаалгыг хамт гүйцэтгэнэ
- Цутгалт бүрэн хатахад бетоны бэхжилт 300-350 маркад хүрдэг
- Нягтрал сайтай, механик үйлчлэлд тэсвэртэй
- Хэмжээний нарийвчлал өндөр
- Ажиллах хүч, цаг хугацаа хэмнэнэ
- Хүйтний улиралд -10-15 хэмд цутгалт хийх боломжтой
- Тээвэрлэж угсрахад хөнгөн, хялбар






