Skip links
Бидний туршлага

Танилцуулга

“Гэрэлт дөл констракшн” ХХК-ийг 2011 онд гадаад худалдаа, барилгын засал чимэглэлийн ажил эрхлэх үндсэн чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Манай компани Герман улсын ICF технологиор барилгын ханын цутгалт хийхэд ашиглах үл салах, хөөсөнцөр хэв хашмалын үйлдвэр байгуулах төслийг 2011 оноос эхлүүлж, бүтээгдэхүүнээ 2022 оноос зах зээлд нийлүүлж эхэлсэн.

Тус бүтээгдэхүүн нь Монгол Улсын MNS-EN13163:2011 стандартыг хангасан, Барилга хот байгуулалтын яамны 2019 оны МҮ123-066/19 тоот үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн ДБ35/23 тоот тохирлын гэрчилгээтэй.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, “Амины орон сууцны инноваци хөгжлийн төв” ТББ болон арилжааны банкууд манай бүтээгдэхүүнийг дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлагыг хангасан байдлыг хүлээн зөвшөөрч хамтран ажиллаж байна.

15
жилийн туршлага